Боловсролын хөтөлбөр

Музей > Боловсролын хөтөлбөр

Архангай аймгийн музейн боловсролын хөтөлбөрийн танилцуулга

НЭГ. ХӨТӨЛБӨРИЙН ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

Зорилго: Аймгийн музейн хөтөлбөрүүд нь музейн сан хөмрөгт тулгуурлан иргэд, хүүхэд багачуудад соёлын олон талт мэдлэг олгох, Соёлын биет болон биет бус өвийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, сурталчлан таниулах үйл ажиллагааг хөгжүүлэхэд оршино.Музейн боловсролын хөтөлбөр нь музейн сан хөмрөг, үзмэр цуглуулгад суурилан Соёлын өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготойбөгөөд ЕБСургуулийн танхимын хичээлийг музейн боловсролын хөтөлбөртэй уялдуулан музейд тулгуурлан хүүхдүүдэд практикаар бататган хичээллэх боломжтой юм. Манай музей эртний сүм хийдийн барилга дээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд орчин үеийн стандартын музейн барилга бус учир цаг агаарын нөхцөл байдал болон бусад олон шалтгаанаас хамааран музейд тулгуурлан боловсролын хөтөлбөр хэрэгжүүлэхэд олон асуудал тулгамдаж буй учир аль болох иргэд, хүүхэд багачуудад хүртээмжтэй ажиллах үүднээс ихэнх тохиолдолд сургууль, цэцэрлэг зэрэг байгууллагуудаар явж боловсролын хөтөлбөрөө хэрэгжүүлдэг болно.

Аймгийн музей нь Боловсрол олон нийтийн ажлын хүрээнд МУ-ын Засгийн газрын гишүүн, Соёлын сайд болон Архангай аймгийн Засаг дарга нарын хамтран ажиллах гэрээнд тусгагдсаны дагуу иргэдийн Соёлын боловсролыг дээшлүүлэх, бүх насны болон зорилтот бүлгийн иргэдэд тэгш хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх зорилгоор үзэгчдийн насны онцлогт тохируулан доорх боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Үүнд:

1. Монголчуудын уламжлалт тоглоом наадгай хөтөлбөр

Хөтөлбөр хэрэгжих хугацаа:  2024 он

Хамрах хүрээ: Бүх насны иргэд

Хугацаа: 60 минут

Ач холбогдол:

Музейн угсаатны танхимын үзмэрт тулгуурлан Соёлын биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх, уламжлалт тоглоом наадгай сургах, сурталчлан таниулах, түүнийг өвлөн суралцах боломжийг олгох тус хөтөлбөрт хамрагдсанаар дараах ач холбогдолтой. (Музейн угсаатны танхимд дэлгэн үзүүлсэн Монголчуудын уламжлалт тоглоом наадгай хэсэгт буй үзмэрүүд дээр тулгуурлан Хорол, Үйчүүр, Шагай наадгайг бүх насны иргэд музей үзэх явцад тоглон, боловсролын хөтөлбөрт хамрагдах боломжтой.)

·        Хөтөлбөрийн хүрээнд Хорол, Үйчүүр, Шагай наадгайг (шагай шүүрэх, морь уралдуулах, шагай няслах, бөгж нийлүүлэх зэрэг) тоглож сурах, бөгөөд Музейгээр үйлчлүүлж буй бүх насны иргэд өдөр бүр хамрагдах боломжтой.

Хоёр. Хөтөлбөрийн задаргаа

2.1 Монголчуудын уламжлалт тоглоом наадгай хөтөлбөр

Үйл ажиллагаа

Монголчуудын уламжлалт тоглоом наадгай

Хугацаа

60 минут

Хамрах хүрээ

Бүх насны иргэд

Зорилго

Музейн угсаатны танхимын үзмэрт тулгуурлан Соёлын биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх, уламжлалт тоглоом наадгайг сургах, сурталчлан таниулах, түүнийг өвлөн суралцах боломжийг олгоход оршино.

 

Хорол наадгайг тоглох заавар:

Хорол нь гарын болон газрын мод гэсэн 2 хэсэгтэй бөгөөд нийт 60 ширхэг модтой. Чандмань, Хорол, Өлзий дүрслэлийг гарын мод гэнэ. 12 жилийн амьтны дүрслэлийг газрын мод гэнэ. Хамгийн том мод нь Хорол бөгөөд дарааллын дагуу моднууд нь бие биеэ ахална. Оролцогчид тоглоомын явцад Арван хоёр жил дууг ахална. Оролцогчид тоглоомын явцад Арван хоёр жил дууг харилцан дуулна. Тоглоомд тэгш тоотой хүн тоглож байгаа бол талцаж тоглоод олон гэр барьсан тал нь хожно. Тоглоомд оролцож байгаа хамгийн ахмад настай хүн эхэлж сөхөх бөгөөд эхний хүн модыг дангаар болон ижилсүүлэн гарч, дараагийн хүн ахлах буюу дагуулан өгөх журмаар тоглоом үргэлжилнэ. 

Хорол тоглоом нь энэ жарандаа өргөө гэрээ барин жарган суухыг бэлгэдэж 60 модоор гэр овоо босгож нааддаг ерөнхий утга бэлгэдэлтэй үндэсний уламжлалт тоглоом юм.

Үйчүүр наадгайг тоглох заавар

Хөзрийн хамгийн эртний хэлбэр бөгөөд энэ тоглоомоор наадсанаар багаар ажиллах, түргэн сэтгэх, шийдвэр гаргах, цээжээр зөв бодох, тооцоолох чадварыг эзэмшдэг байна.

Үйчүүрийн мод тус бүрд шувуу, туулай, хүдэр, харцага, буга, ирвэс, арслан, үнэг, нохой зэрэг 134 төрлийн амьтдын зураг ордог бөгөөд уг наадгайг тэгш тоогоор талцан тоглодог. Амьтдыг зургаар нь ангилан тавьж, зургаан ширхэг шоог нар зөв тойруулан ээлжлэн хаях ба буусан шооны нийлбэрт тохирсон амьтныг авна. Амьтан бүр лангаар үнэлэгдэх бөгөөд хамгийн олон лан цуглуулсан нь хожно.

Монголын уламжлалт тоглоом Үйчүүр нь Цагаан сарын шинийн нэгэнд тоглодог хүндтэй тоглоомын нэг юм.

Шагай наадгай

тоглох заавар

Шагай шүүрэх Тоглогч хөө хуяг өөд нь шидээд тараасан шагайнаас атганадаа багтах хэсгийг хаман авч дээш шидсэн сумаа атгасан шагайн дээрээ тогтоож авна. Шагай хамж атгахдаа бусад шагайнд хүрч, хөндөж болохгүй ба ойр орчмын шагайнд хүрч хөдөлгөх, атгасан шагайнаасаа унагавал алдаа гэж үзээд дараагийн хүн шүүрнэ.

Шагай няслах– Тоглогчид шагайг атгаж газар орхиж ижил ижлийг нь няслан харваж, оносныг авч нааддаг бөгөөд бөг цөг няслах ч гэнэ. Шагай орхиж эхлэхээс өмнө эхлэхээс өмнө тоглогчид тоглоомын дүрмийг тохиролцох ба үүнд: Дэлхий тойрохгүй (нясалж эхэлсэн бол суудал өөрчлөхийг хориглоно), Нясалсан гараараа авахгүй, Шагайтай гараараа авахгүй, Дашраар нь няслахгүй, зангахгүй, хаахгүй гэх зэргээр тоглож наадна.

Морь, тэмээ уралдуулах– Шагайгаа морь, тэмээ болгон цувуулж өрөх бөгөөд өрсөн шагайнаасаа ард мухар сөөм зайнд уралдах морь, тэмээгээ хойш нь харуулан зогсооно. Тоглогчид дөрвөн бэрх ээлжлэн орхино. Эхлээд хаяхад нэг морь, тэмээ буувал өөрийн өөрийн морийг Морь эргэлээ гэж уралдах зүг тийш эргүүлнэ. Хоёр морь буувал хоёр дахь шагайтай гэхчлэн тавьж үргэлжлүүлэн тоглоно.

Шагай таалцах– Шагайгаар таалцаж тоглоход хоёроос дээш тоглогч оролцох бөгөөд тэд тоглох шагайг (10-аас илүүгүй) хуваан авч түүнээс нөгөө тоглогчдодоо мэдэгдэхгүй нууцаар хэдэн шагайг атгаж Би хэдэн шагай атгав, Мэргэн юм бол мэдээд таагаач, Цэцэн юм бол цээжлээд хэлээч! ” гэж хүүхдүүд харилцан хэлээд тус тусдаа хэдэн шагай атгасны нийлбэр тоог хэлж онож таасан нь бусдын атгасан шагайг хураан авч тоглосоор бүх шагайг хураан авсан нь хожно.

Алаг мэлхий- нийт 108 шагайнаас бүрдэх ба учран золгож буй жилтэй ижил жилтэй хүн, эсвэл түүнтэй ивээл жилтэй хүнээс эхлэн гар зөв тойрон суусан дарааллаар шоо хаяж тоглоно. Шооны нүдэнд тохирсон шагайг тоолон авна. Аваад дуусчихсан зүйлийн тоогоор буувал тэр тоотой шагайг буцааж өрнө. Энэ мэтээр тоглосоор өрсөн шагайг авч дуусахад хэн олныг авсан нь хождог. Энэ тоглоомд хожсон хүнийг тэр жилдээ аз хийморьтой байна гэж үздэг.

Дөрвөн бэрх, Бөгж нийлүүлэх– наадгайг тоглуулж сургах багц хөтөлбөр

Ач холбогдох

Хөтөлбөрийн хүрээнд мэдлэг олж авах, өвлөн суралцах, багаар ажиллах, харилцан ярилцах, илэрхийлэх чадварыг хөгжүүлэх, түргэн сэтгэх, шийдвэр гаргах, цээжээр зөв бодох, тооцоолох чадварт сургах, нүдний харааг сайжруулж, ажигч гярхай болгодог.