Эрхэм зорилго, Алсын хараа, үйл ажиллагаа, хүний нөөцийн стратеги

Музей > Эрхэм зорилго, Алсын хараа, үйл ажиллагаа, хүний нөөцийн стратеги

АЛСЫН ХАРАА, ҮНЭТ ЗҮЙЛС, ЗОРИЛГО

1.1 Музейн алсын хараа, үнэт зүйлс, эрхэм зорилго, зорилт

Алсын хараа  

Архангай аймгийн музей нь орон нутгийнхаа эртнээс эдүүгээ хүртэлх соёлын үнэт зүйлийг цуглуулах, хадгалах, судлан шинжлэх, дэлгэн үзүүлэх, мэдээлэл судалгааны үйл ажиллагааг идэвхитэй явуулах, сурталчлан улс оронд түгээн таниулах цогцолбор музей байна.

Үнэт зүйлс

  • Эх оронч үзэлтэй, үндэсний бахархал, соёлын өв, уламжлал, ёс заншилаа дээдэлсэн, эрх чөлөөтэй, өндөр ёс суртахуунтай оюунлаг иргэд, үзэгч:
  • Салбарын мэргэшсэн, чадварлаг хүний нөөц:
  • Найдвартай хамгаалагдсан үндэсний соёлын өв, уламжлал, үзмэрийн цуглуулга:
  • Үйлчлүүлэгчээ дээдэлсэн танин мэдэхүй, сургалт, сурталчилгааны орчин

Эрхэм зорилго

Арын сайхан хангай нутгийнхаа үүсэл хөгжил, түүхэн замнал, үзэсгэлэн төгөлдөр байгаль,  хүн ардын угсаа гарвал, түүх соёл, зан заншлыг цогцоор нь мэргэжлийн түвшинд дэлгэн үзүүлэх, соёлын өвийг цуглуулах, хадгалан хамгаалах, сурталчилан түгээх, хүн ардынхаа оюуны хэрэгцээг хангаж нээлттэй үйлчилж, үзэгч олон нийтийн  оюуны хэрэгцээг хангах, Соёл Урлагийн Байгуулагын тэргүүлэх салбар болох түвшинд хүрч ажиллахад оршино.

Зорилтууд

  1. Музейг өргөтгөн хөгжүүлэх
  2. Соёлын үнэт зүйлс, ардын уламжлал, түүх-соёлын өвийг хадгалан хамгаалж, улс орны оюун санаа, эдийн засгийн нөөц болгон ашиглах
  3. Музейн сургалт, судалгаа, сурталчилгааны цар хүрээг өргөжүүлэх зорилгоор орон тоог нэмэгдүүлж боловсон хүчний чадавхийг өндөржүүлэх
  4. Музейн сан хөмрөг, үзүүлэг дэх цуглуулгаа баяжуулж, хадгалах, судалгааны эргэлтэнд оруулах
  5. Гадаад дотоодын хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллах

Баримтлах зарчим

  1. Нэгдмэл, үнэнч шудрага, ёс зүйтэй
  2. Алсын хараатай
  3. Бүтээлч хамтын ажиллагааны зарчим дээр тулгуурлана.

1.2 Музей хөгжүүлэх стратеги, хүрэх үр дүн

Зорилт 1.  Музейг өргөтгөн хөгжүүлэх

Стратеги 1.1 Музейн шашны, түүхийн, алдрын, боловсролын танхимуудыг шинэчлэн тохижуулах

Стратеги 1.2  Орон нутаг судлах музейг стандартын шаардлагад нийцсэн шинэ барилгын асуудлыг Аймаг орон нутгийн хэмжээнд шат дараатай шийдвэрлэх

Стратеги 1.3 Музейн номын санг эрдэм шинжилгээ, уламжлал, түүх соёлтой холбоотой ном хэвлэл, гар бичмэлээр баяжуулалт хийх

Стратеги 1.4 Музейн дэргэд бэлэг дурсгалын дэлгүүртэй болох

Стратеги 1.5 Сумдын Соёл төвүүдэд ОНСТ орон тооны  ажилтан болон музейн идвэхтэнтэй болж түүх соёлын дурсгалыг эрэн сурвалжилж музейн үйл ажиллагааг өргөжүүлэх

Зорилт 2.  Соёлын үнэт зүйлс, ардын уламжлал, түүх-соёлын өвийг хадгалан хамгаалж, улс орны оюун санаа, эдийн засгийн нөөц болгон ашиглах

Стратеги 2.1 Музейн суурин үйлчилгээний чанарыг сайжруулж, шинэ брэндийг бий болгох

Стратеги 2.2 Ардын уламжлалт соёл, урлаг, зан заншилыг хамгаалан хөгжүүлж, хойч үедээ өвлүүлэн үлдээх

Стратеги 2.3 Түүх-соёлын биет ба биет бус өвийг хадгалан хамгаалах, бүртгэн баримтжуулах

  Зорилт 3.  Музейн сургалт, судалгаа, сурталчилгааны цар хүрээг өргөжүүлэх зорилгоор орон тоог нэмэгдүүлж боловсон хүчний чадавхийг өндөржүүлэх

Стратеги 3.1 Аймгийн музейн нь боловсон хүчин дутмаг ажилладаг бөгөөд шаардлагатай орон тоог нэмэгдүүлэх Үүнд:

  • Байгуулагын архив бичиг хэргийн ажилтан
  • Эрдэм шинжилгээний ажилтан
  • Арга зүйчийн орон тоо бий болгож цалингийн сан шинээр батлуулах

Стратеги 3.2 Ажиллагсдыг мэргэжил дээшлүүлэх сургалт, семинарт хамруулж мэргэшүүлэх

Стратеги 3.3 Улсын болон бүс нутгийн музейн үйл ажиллагаатай танилцаж харилцан туршлага солилцох

Зорилт 4.  Музейн сан хөмрөг, үзүүлэг дэх цуглуулгаа баяжуулж, хадгалах, судалгааны эргэлтэнд оруулах

Стратеги 4.1 Музейн сан хөмрөгт байгаа үзмэрүүдэд бүтээлүүдийг бүрэн зурагжуулж CD-д буулгаж архивлах, “Үндэсний соёлын өвийг тоон системд оруулан хадгалах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх.

Стратеги 4.2 БСШУС-ны сайдын 2009 оны 78-р тушаалаар батлагдсан /Соёлын өвийн улсын бүртгэл мэдээлэлийн санг бүрдүүлэх, уг санд бүртгэх/ журамд заасаны дагуу байгууллагын БМСанг бүрдүүлж , биет, биет бус өвийг тогтмол бүртгэлд оруулж байх

Стратеги 4.3 Байнгын болон түр үзэсгэлэнг төлөвлөгөөний дагуу зохион байгуулж шинэ мэдээлэл түгээх

Стратеги 4.4 Өөрийн сан хөмрөгт байгаа үзмэрүүдэд судалгаа шинжилгээ хийж тодорхойлолтыг  баяжуулах, архив бүрдүүлж хадгалах

Стратеги 4.5 Музейн хадгалалт хамгаалалтыг сайжруулах ажлын хүрээнд дараах ажлыг хийх

  • ОНСМузейн дохиолол хамгаалалтыг сайжруулах
  • Музейн сан хөмрөгийг өөрсдийн боломж бололцоогоороо төрөлжүүлэн байрлуулах
  • Музейд зайлшгүй шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийн судалгаа гаргаж, тоног төхөөрөмжөөр хангах асуудлыг үе шаттайгаар  шийдвэрлэх

Зорилт 5. Гадаад дотоод харилцааг өргөжүүлэн хамтран ажлах

Стратеги 5.1 Аялал жуулчлалын компаниудтай хамтран ажиллаж музейн гадаад үзэгчийн тоог  нэмэгдүүлснээр музейн үйл ажиллагаа олон улсад сурталчлагдана.

Стратеги 5.2  БНХАУ-ын ӨМӨЗО-ны аймаг хотуудын музейтэй харилцаа тогтоож хамтран ажиллах.

Стратеги 5.3 мэргэжлийн судалгаа шинжилгээний байгууллагатай харилцаа холбоо тогтоож хамтран ажиллах

Зорилгыг хэрэгжүүлэхэд нөлөөлөх эерэг хүчин зүйлс

  • Улс орны нийгэм-эдийн засгийн хөгжил, эдийн засгийн өндөр өсөлтөөс үүдсэн санхүүгийн нөөцийн боломж
  • Соёл, урлагийн улс орны нийгэм-эдийн засагт үзүүлэх үр нөлөө өсөн нэмэгдэх хандлага
  • Салбарын үйл ажиллагааг шинэчлэн хөгжүүлэх төр засгийн хүч чармайлт, бодлого үйл ажиллагааны эрчимжилт
  • Музейнүүд үйл ажиллагаагаа шинэчлэн боловсронгуй болгох, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулан, нэмэгдүүлэх эрмэлзэл
  • Гадаад, дотоодын аялал жуулчлал ихсэж байгаатай холбогдуулан түүх соёлоо танин мэдэх чиг хандлага нэмэгдэж байна

Мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд тулгарч болзошгүй эрсдэл, урьдчилсан таамаглал

  • Чадварлаг ажиллах боловсон хүчинээ алдах
  • Урт хугацааны сунжирсан үйл ажилгаанаас болж хоног хугацааг алдах
  • Сумдын Соёлын төвүүдэд ОНСТ-ын ажилтны орон тоо батлагдахгүй байх
  • Улсын хэмжээнд хийгддэг тооллого судалгаа урт хугацаа зарцуулдаг учир зорилтод үйл ажиллагаа хэрэгжүүлэхэд хүн хүч тутагдах, гачигдал үүсэх
  • Үндэсний соёлын дархлаа сулрах, нийтээр эрхэмлэн үзэх үнэт зүйлсийн тогтолцоо, нийгэм ёс зүй, ёс суртахуун алдагдах
  • Үйл ажиллагааны эрсдэл буюу Соёл урлагийн салбарыг хөгжүүлэх чиглэлд нөөцийг төвлөрүүлэх, төсвийн хөрөнгийг зүй зохистойгоор дахин хувиарлахад төрийн байгуулагын бэлэн бус байгаа байдал

ХОЁРДУГААР БҮЛЭГ: МАСТЕР ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ

2.1 Музейн үндсэн үйл ажиллагааг сайжруулах

  • Түүх соёлын түүх соёлын дурсгалыг хадгалан хамгаалах ажлын хүрээнд түүх соёлын дурсгалуудыг бүрэн харуул хамгаалалтай болох
  • Соёлын биет болон биет бус өвлөн уламжлагчийг тодруулах, олон нийтэд таниулан сурталчилах
  • Музейн сан хөмрөгөө төрөлжүүлэн үзмэрийн цуглуулгыг баяжуулах
  • Сумдын ОНСТанхимыг мэргэжил арга зүйн мэдээ мэдээлэлээр байнга хангах
  • Музейн суурин үйлчилгээний чанарыг улам сайжруулж, шинэ үйлчилгээ бий болгож нэвтрүүлж үйлчилгээний нэр, төрлийг олшруулж, чанарыг эрхэмлэн, гадаад дотоод хамтын харилцаа бий болгох

2.2 Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын цар хүрээг өргөжүүлэн тэлэх

  • Музей нь эрдэм шинжилгээний байгууллага болохын хувьд юуны түрүүнд өөрийн цуглуулгыг шинжлэх ухааны арга зүйд тулгуурлан нарийн нямбай судалж, үзмэр тус бүрийн түүхэн мэдээллийг тодруулан гаргах
  • Эрдэм шинжилгээний бусад байгууллага, сүм хийд, хувь хүнд хадгалагдаж буй хосгүй үнэт, үнэт дурсгалууд, аймаг сумын хамгаалалтанд буй түүх, соёл, шинжлэх ухааны өндөр ач холбогдол бүхий дурсгалуудыг судалж мэдээлэлийн сан бүрдүүлэх
  • ШУ-ны байгуулагаас аймгийн нутаг дэвсгэрт хийгдэж байгаа түүх соёлын дурсгалын хайгуул малтлага судалгаанд оролцож туршлага судлах

2.3 Музейн бүртгэл, мэдээлэл, сан хөмрөг, хадгалалт хамгаалалтыг сайжруулах

  • Үзмэр тус бүрийн гэрэл зураг болон гурван хэмжээст зураг бусад шаардлагатай мэдээллийг агуулсан цахим бүртгэл, мэдээллийн сантай болох
  • Үзмэр тус бүрийг өнөөгийн олон улсын соёлын өвийн үнэлгээний жишгээр үнэ тогтоож, даатгалд хамруулах
  • Музейн үзмэр, эд зүйлтэй өдөр тутам харьцах ажилтнууд буюу сан хөмрөгчид мэргэжлийн хүмүүс байхаас гадна тэдний мэдлэг мэдээллийг байнга хөгжүүлж байх
  • Үзмэрийн буюу монголчуудын түүх соёлын өвийн мэдээллийн сүлжээг өргөтгөн дотоод, гадаадад тусгай бодлогоор янз бүрийн үзэсгэлэнгүүд зохион байгуулах

2.4  Музейн мэргэжил, арга зүйн ажлыг чанаржуулах

  • Нийслэл, аймаг орон нутгийн музейн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж, улс, орон нутгийн түүх соёл, байгалийн баялаг өв санд тулгуурласан хүн амын хөгжил төлөвшил, ялангуяа хүүхэд багачуудын боловсролд үзүүлэх музейн үүргийг дээшлүүлнэ.
  • Музейн түүхийн судалгаа хийх, хэтийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлохын тулд доорх хэлбэрээр үйл ажиллагаа явуулна.
  • Зөвөлгөө өгөх: Музей судлалын хүрээн дэх орчин үеийн чиг хандлага, мэдлэг мэдээллийн тухай музейн ажилтан, музей судлаач нартай хамтран ажиллах
  • Мэдээ мэдээлэл бэлтгэх ажил: Музейн олон талт үйл ажиллагаа болон Музей судлалын чиглэлээр мэдээллийн сан бүрдүүлэх
  • Техникийн дэшилтэт мэдлэг туршлага солилцоо: Тэргүүлэх ажлын туршлага солилцох, мэргэжил дээшлүүлэх, томилолт, дотоодод мэргэжилтэн солилцооны ажил
  • Боловсролын ажил: музейн ажилтны мэргэшил дээшлүүлэх, музей судлалын асуудлуудаар уулзалт, хурал,мэтгэлцээн, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, дамжаа, дугуйлан хичээллүүлэх, оролцоог нэмэгдүүлэх, дүгнэх, гэрчилгээ олгох.

2.5 Музейн боловсролын ажлыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх

  • Музейг хүний хөгжилд тодорхой хөгжил оруулахуйц ашиг тустай болгож, нээлттэй болгоно.
  • Музейгээс гадуурх боловсролын хөтөлбөрүүд боловсруулан түгээх, нүүдлийн үзэсгэлэн, сургалт, уулзалт ярилцлага гэх мэт.
  • Музейн цуглуулга, хөтөлбөрийн хүрээнд ойрын болон холын аялал, тойрон аялал зохион байгуулах

2.6  Архангай музейн маркетингийн хөтөлбөр

Үйлчилгээний чанарыг сайжруулах талаар  Үүнд:

  • Үзэгчийн судалгааг байнга хийж байх
  • Мэдээлэл олж авахад албан ба албан бус аргуудыг ашиглах
  • Үзэгчдийн санал гомдлын дэвтэрийг байнга, сайн аялуулах
  • Тайлбарыг чанарын өндөр түвшинд хийлгэж байх
  • Үзэгчдийн тав тухыг хангах нөхцөл бүрдүүлэх
  • Үзэгчдэд дахин үйлчлүүлэх сэтгэгдэл төрөхүйц дээд зэргээр үйлчлэх
  • Үзэгч нэг бүртэй сайн харилцаатай байх гэсэн зорилтыг дэвшүүлэх
  • Үзмэр, үзүүллэгээ шинэчлэх

Үнийн талаар:

  • Өрсөлдөх чадвар бүхий “Эрдэнэ зуу , Хар хорин , Хөшөө цайдам” аймгийн музейн талаар мэдээлэл цуглуулж байнгын судалгаатай ажиллах
  • Үнийн урамшуулалыг баяр ёслол, улирал, ачаалалын үе, групп аялал зэргээс хамааран ялгаатай урамшуулал үзүүлэх

Хүний нөөцийн талаар

  • Байгуулагын дотоод соёл болох хувцаслалт, үс засалт, харьцааны соёл, энгэрийн тэмдэг зэрэгт өндөр шаардлага тавих
  • Шагнал урамшуулалын төрөл болон цалингийн системийг боловсронгуй болгох, тухайн албан тушаалын хүмүүстэй орлогын гэрээ байгуулж ажиллах