Blog Post

Музей > Мэдээ, мэдээлэл > Боловсрол > Заяын хүрээний уламжлалт мөсөн шагайн харваа

Заяын хүрээний уламжлалт мөсөн шагайн харваа

🙏🏻 Заяын хүрээний уламжлалт мөсөн шагайн харваа 🙏🏻
Зая бандид Лувсаннамжилняндаг (1717-1765)-ийн үед Тамирын голын ус гадны нөлөөгөөр (Манж Цэргийн хуарангаас) бохирдож, хүн амьтны амь олноор сүйдэх өвчин тахал дэлгэрсэн байна. Тус хүрээний мэргэч төлөгч лам нар өвчин гарсан шалтгааныг олж мэдэн, Зая бандид хутагтад өргөн мэдүүлжээ. Өвчин тахлын аюулаас аврах арга нь Тамирын голын усан дээр сүм байгуулж, олон бурхдын номлосон бузар дэвийг арилгах, тогтоол тарнисыг олонтоо уншиж, лус савдгийг аргадваас өвчин илаарших нигууртай хэмээн мэдүүлжээ.
Тамирын голын урсгал усан дээр олон сүм байгуулна гэдэг хүний сэтгэл санаанд буухгүй ч үүнийг өвөл болж мөс хөлдөх үед мөсөн дээр сүм байгуулж, бурхдын тогтоол тарнисыг олон лам нараар уншуулж, найр цэнгэлийг хийж бэлгэдвээс мөсний доорх усанд орших лус савдгууд баясаж номхорч, бохирдсон ус ариусах учир байна хэмээн мэргэдийн хэлснийг Зая бандид хутагт таалж, шашны ном журамд нийцүүлэн “Мөсөн шагай харвах” дүрэм журмыг тогтоосон ажээ.
Мөсний шагайн тэмцээн нь харваачид дөрвөлжин гуулин сум буюу захыг долоовор хуруу болон ядам хуруугаар хавчин, нөгөө захад буй хушга, шагайнуудыг чиглүүлэн хүчтэй гулсуулж, шидэх хэлбэрээр тоглодог зарчимтай. Хушга болон шагайг оносон харваачид оноо өгч хамгийн түрүүнд сүм байгуулсан баг хождог зарчимтай юм.
May be an image of 6 people
May be an image of blueprint and text
May be an image of 5 people and arctic
May be an image of 3 people and arctic

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *