Монгол улсад орчин цагийн музейн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойд зориулан “Үзмэрийн дээжис-II” цувралын энэ дугаарт музейн сан хөмрөгт хадгалагдаж буй уран зураг, уран баримал, сийлбэр, зээгт наамал, хатгамал, чимэглэлийн 44 уран бүтээлчийн 99 бүтээлийг дээжлэн олон нийтийн хүртээл болголоо.