“МОНГОЛЫН МУЗЕЙ-100” жил нэгдсэн чуулган Өвөрхангай аймгийн Хархорин суманд 2024 оны 09 сарын 05-наас 07-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Энэхүү нэгдсэн чуулганд нийслэл хөдөө орон нутгийн музейн салбарын 300 гаруй төлөөлөгчид оролцож музейн салбарт гарсан ололт амжилт, ирээдүйн чиг хандлага хөгжил, тулгамдаж буй асуудлынхаа талаар хэлэлцсэн юм.
