Монголын аялал жуулчлалын салбарын нэгдсэн цугларалт, аяллын бүтээгдэхүүн үйлчилгээ, борлуулалт, танилцуулгыг олон нийтэд хүргэх “ITM- Монголиа”-2024 үзэсгэлэнд 21 аймгийн тур оператор, жуулчны бааз, ресторан зоогийн газар, аяллын хэрэгсэл ханган нийлүүлэгч, аяллын бүтээгдэхүүн үйлчилгээ эрхлэгч, урлаг соёлын 250 гаруй аж ахуйн нэгж, байгууллага бие даан оролцлоо. Тус арга хэмжээнд Архангай аймгийн музей үйл ажиллагаагаа сурталчилан амжилттай оролцлоо.