Архангай аймгийн музейд танилцах дадлага хийж буй “Хангай” дээд сургуулийн аялал жуулчлалын үйлчилгээний 2а курсын оюутан Н.Шүрэнцэцэг Эрдэнэбулган сумын 14-р цэцэрлэгийн Ж.Оюунбилэг багштай бэлтгэл бүлгийн сурагчдад “Бадамлянхуа” боловсролын хөтөлбөрийг зохион байгууллаа.
Тус цэцгийн дүрслэл Зая гэгээнтний ордоны баруун болон зүүн сэмчун барилгын жашин хаалган дээр сийлсэн байдаг.