Blog Post

Музей > Мэдээ, мэдээлэл

Өргөдөл, гомдол, саналт хүсэлийн мэдээлэл.

Архангай аймгийн музейд 2024 оны жилийн эцсийн байдлаар үйл ажиллагаа болон цагийн хуваарийн талаар утсаар-10, цахим хуудас буюу Архангай музей пэйж хуудсаар-10 саналт хүсэлт ирсэнийг хуулийн хугацаанд шийдвэрлэн ажиллаа.

дэлгэрэнгүй

“Эрсдэлийн боловсрол” үндэсний аяны хүрээнд музейн албан хаагчид мэргэжлийн байгууллагын сургалтад хамрагдлаа.

Байгууллагын 2024 оны сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “Эрсдэлийн боловсрол” үндэсний аяны хүрээнд Архангай аймгийн Онцгой Байдлын Газрын гамшгийн эрсдлийн удирдлага, үнэлгээ, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Энхбаатартай хамтран зохион байгуулсан “БАЙГУУЛЛАГЫН ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙН МЕНЕЖМЕНТИЙН ЧАДАВХЫН ҮНЭЛГЭЭНИЙ АРГАЧЛАЛ” сэдэвт сургалтад байгууллагын нийт албан хаагчид хамрагдан арга зүйн зөвлөгөө авч, байгууллагын эрсдлийн үнэлгээ хийх чадварт суралцлаа.

дэлгэрэнгүй

Угийн бичиг хөтлөх арга зүй сургалтыг зохион байгууллаа.

Архангай аймгийн Прокурорын Газраас зохион байгуулсан прокурор, ажилтны “Гэр бүлийн өдөрлөг” арга хэмжээний хүрээнд “Угийн бичиг хөтлөх арга зүй”, “Гэр бүлийн харилцаа” сэдвүүдээр сургалт хийлээ.

дэлгэрэнгүй

Огторгуйн биелгээ бүжгийн клубийн зохион байгуулсан “Biyelgee nigth” эвэнтэд Соёлын өвийг түгээн сурталчилж оролцлоо.

Музейн хамт олон Архангайн сайхан бүсгүйчүүд групп болон Огторгуйн биелгээ бүжгийн клубээс Соёлын биет бус өвийг сурталчлан, түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулж буй “Biyelgee nigth” эвэнтэд Соёлын өвийг түгээн сурталчилж оролцлоо. Соёлын өвөө өвлөн, уламжилцгаая

дэлгэрэнгүй

“Зая гэгээний өв” үзэсгэлэнгийн бяцхан үзэгчиддээ сурлагын өндөр амжилт хүсье.

Соёлын бүтээлч сар-2024 аяны хүрээнд зохион байгуулж буй “Заяын хүрээтэй танилцахуй/ музей үзэх хөтөлбөрт хамрагдан “ЗАЯ ГЭГЭЭНИЙ ӨВ” сэдэвчилсэн үзэсгэлэнг маань үзэж түүх, соёлын өвийн дурсгалтай танилцсан бяцхан сурагчдадаа сурлагын амжилт хүсье.

дэлгэрэнгүй

Соёлын бүтээлч сар-2024 аяны хүрээнд зохион байгуулж буй “ЗАЯ ГЭГЭЭНИЙ ӨВ” сэдэвчилсэн үзэсгэлэн.

“Соёлын бүтээлч сар” аян дөрөв дэх жилдээ “Сод хүмүүнээс суралцахуй” уриан дор зохион байгуулагдаж байна. Энэхүү аяны хүрээнд манай музей нь Анхдугаар зая гэгээнтэн Лувсанпэрэнлэйг алдаршуулж байна.  Анхдугаар Зая гэгээн Лувсанпирэнлэй нь “Ухааны таван орны ялгуусан бандида” XYII-XYIII зууны эхэн үеийн Монголын Буддизмын гарамгай сэтгэгч, гүн ухаантан, соён гэгээрүүлэгч, Монголын Төвд хэлт уран зохиолыг үндэслэгчдийн […]

дэлгэрэнгүй

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас жил бүрийн 11 дүгээр сард улс орон даяар зохион байгуулж буй “СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САР-2024” аян Архангай аймагт нээлтээ хийлээ.

Соёл, спорт аялал жуулчлал залуучуудын яамнаас улс орон даяар зохион байгуулж буй “СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САР-2024” АЯН Архангай аймагт нээлтээ хийлээ. Энэ удаагийн аяныг “Соёлын өв”, Урлаг -уран бүтээл”, “Соён гэгээрэл”, “Спортын чиглэлээр 11 дүгээр сарын турш зохион байгуулах юм. Мөн Соёлын бүтээлч сар аянаар “Өвлөн бүтээх өнөө ирээдүй…” уриан дор Архангай аймгаас төрөн гарсан түүхэн […]

дэлгэрэнгүй

“ҮНДЭСНИЙ СОЁЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ТЕХНОЛОГИЙН ХӨГЖИЛ” УРИАН ДОР ITM-МОНГОЛИА ҮЗЭСГЭЛЭН 25 ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монголын аялал жуулчлалын салбарын нэгдсэн цугларалт, аяллын бүтээгдэхүүн үйлчилгээ, борлуулалт, танилцуулгыг олон нийтэд хүргэх “ITM- Монголиа”-2024 үзэсгэлэнд 21 аймгийн тур оператор, жуулчны бааз, ресторан зоогийн газар, аяллын хэрэгсэл ханган нийлүүлэгч, аяллын бүтээгдэхүүн үйлчилгээ эрхлэгч, урлаг соёлын 250 гаруй аж ахуйн нэгж, байгууллага бие даан оролцлоо. Тус арга хэмжээнд Архангай аймгийн музей үйл ажиллагаагаа сурталчилан амжилттай […]

дэлгэрэнгүй

Архангай аймаг дахь Политехник коллежийн 1-р ангийн суралцагчид музей үзэж түүх соёлын дурсгалтай танилцлаа.

Архангай аймаг дахь Политехник коллежийн 1-р ангийн суралцагчид ангийн багш нарын хамт музей үзэж, түүх соёлын дурсгалтай танилцлаа. Сурагчдадаа хичээл сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе.

дэлгэрэнгүй