Blog Post

Музей > Articles by: Amar Saikhan

МОНГОЛЫН МУЗЕЙ-100 ЖИЛ НЭГДСЭН ЧУУЛГАНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

“МОНГОЛЫН МУЗЕЙ-100” жил нэгдсэн чуулган Өвөрхангай аймгийн Хархорин суманд 2024 оны 09 сарын 05-наас 07-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү нэгдсэн чуулганд нийслэл хөдөө орон нутгийн музейн салбарын 300 гаруй төлөөлөгчид оролцож музейн салбарт гарсан ололт амжилт, ирээдүйн чиг хандлага хөгжил, тулгамдаж буй асуудлынхаа талаар хэлэлцсэн юм.

дэлгэрэнгүй

“НҮҮДЭЛЧИН” дэлхийн соёлын фестивалд боловсролын хөтөлбөрөөр амжилттай оролцож байна.

Дэлхийн улс орнуудын нүүдэлчдийн соёлын онцлог, өнгөрснөө эрхэмлэж, ирээдүй рүү тэмүүлэх Монгол түмний соёлын биет бус өвийг сурталчлан таниулах “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль нь Улаанбаатар хотын Налайх дүүргийн нутаг дэвсгэрт орших Тайж хайрханы бэлд 2024 оны 08 дугаар сарын 16-аас 18-ны өдрүүдэд зохион байгуулагдсан энэхүү арга хэмжээнд Хорол буга, Шагайн наадгай, Оньсон тоглоом зэрэг боловсролын […]

дэлгэрэнгүй

Архангай музейн шинэ бренд дүр төрхийг та бүхэндээ танилцуулж байна.

Монгол улсад музейн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойд зориулан манай музей шинэ дүр төрх, бренд бүтээгдэхүүн хөгжүүлэлтээ “Ү-1975-17 хувийн дугаартай Сарлагийн шар” үзмэрт тулгуурлан бүтээсэн SAGA-г та бүхэндээ танилцуулж байна. Бренд бүтээгдэхүүний захиалга та дараах холбоосоор өгнө үү. https://www.facebook.com/

дэлгэрэнгүй

“Үзмэрийн дээжис II” цомог хэвлэгдэн үзэгчдийн хүртээл боллоо.

Монгол улсад орчин цагийн музейн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойд зориулан “Үзмэрийн дээжис-II” цувралын энэ дугаарт музейн сан хөмрөгт хадгалагдаж буй уран зураг, уран баримал, сийлбэр, зээгт наамал, хатгамал, чимэглэлийн 44 уран бүтээлчийн 99 бүтээлийг дээжлэн олон нийтийн хүртээл болголоо.

дэлгэрэнгүй