“ЦАГААН САРЫН ХҮНДЭТГЭЛИЙН ЗООГ”
Аймгийн музейгээс ” МОНГОЛЧУУДЫН УЛАМЖЛАЛТ ЦАГААН САРЫН ХҮНДЭТГЭЛИЙН ЗООГ БУУЗ” сэдвээр боловсролын ажил зохион явууллаа.
Хоол хүнсээ сурталчлах, хүүхэд багачуудад уламжлалт соёлын өвийн мэдлэг олгох зорилготой уг хөтөлбөрт уламжлалт аргаар буузыг хэрхэх хийхийг заав.
Бууз бол монголчуудын идэх дуртай хоол бөгөөд битүү хоолны төрөлд багтдаг. Гурилыг ясны шөлөөр зуурч ижил хэмжээтэй бондгор тастаж, элдэж хавтгайлж. Дугуй хэлбэртэй болгоод мах татах амтлан шүүслээд гурилан даа чимхэж, ууранд жигнэж болгодог Монгол хоол. Цагаан сарын үеэр Монгол айл болгоны баярын ширээнд залардаг хүндтэй хоол юм. Буузны онцлог хий хуй хөөдөг чанартай хоол хэмээн үздэг.
Аймгийн цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн хүүхдүүдэд зориулж түүх, өв соёлоороо бахархах, үндэсний уламжлалт зан заншлаа танин мэдэх, дээдлэн хүндлэх үзэл төлөвшүүлэх зорилготой “Монголчуудын хүндэтгэлийн зоог бууз” хөтөлбөрт аймгийн Эрдэнэбулган сумын 11-р цэцэрлэгийн Д.Мэндсайхан багштай бэлтгэл бүлгийн сурагчид хамрагдав.
Буузаа өөрийн гараар хийсэн хүүхдүүддээ баярлалаа. Сурлагын амжилт хүсье.




