Blog Post

Музей > Мэдээ, мэдээлэл > Боловсрол > Алаг мэлхий өрөх боловсролын ажлыг зохион явууллаа

Алаг мэлхий өрөх боловсролын ажлыг зохион явууллаа

Монголчууд эрт дээр үеэс хуучин жилийн өвлийн адаг сарын сүүлчийн өдрийн буюу битүүний үдэш хүүхэд багачууд томчуулын хамтаар “Алаг мэлхий өрөх” хэмээх шагай өрөх тоглоомоор наадан ирсэн сайхан уламжлалтай билээ.
Аймгийн музейгээс цагаан сарын баярыг тохиолдуулан Алаг мэлхий өрөх боловсролын ажлыг зохион явууллаа.
Цэцэрлэгийн ахлах бүлгийн хүүхдүүдэд зориулж түүх, өв соёлоороо бахархах, үндэсний уламжлалт зан заншлаа танин мэдэх, дээдлэн хүндлэх үзэл төлөвшүүлэх зорилготой “Алаг мэлхий өрөх” хөтөлбөрт маань Эрдэнэбулган сумын 14-р цэцэрлэгийн ахлах бүлгийн сурагчид хамрагдав.
Хүүхдүүддээ сурлагын амжилт хүсье.

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *