Blog Post

Музей > Мэдээ, мэдээлэл

МОНГОЛЫН МУЗЕЙ-100 ЖИЛ НЭГДСЭН ЧУУЛГАНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

“МОНГОЛЫН МУЗЕЙ-100” жил нэгдсэн чуулган Өвөрхангай аймгийн Хархорин суманд 2024 оны 09 сарын 05-наас 07-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү нэгдсэн чуулганд нийслэл хөдөө орон нутгийн музейн салбарын 300 гаруй төлөөлөгчид оролцож музейн салбарт гарсан ололт амжилт, ирээдүйн чиг хандлага хөгжил, тулгамдаж буй асуудлынхаа талаар хэлэлцсэн юм.

дэлгэрэнгүй

“НҮҮДЭЛЧИН” дэлхийн соёлын фестивалд боловсролын хөтөлбөрөөр амжилттай оролцож байна.

Дэлхийн улс орнуудын нүүдэлчдийн соёлын онцлог, өнгөрснөө эрхэмлэж, ирээдүй рүү тэмүүлэх Монгол түмний соёлын биет бус өвийг сурталчлан таниулах “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль нь Улаанбаатар хотын Налайх дүүргийн нутаг дэвсгэрт орших Тайж хайрханы бэлд 2024 оны 08 дугаар сарын 16-аас 18-ны өдрүүдэд зохион байгуулагдсан энэхүү арга хэмжээнд Хорол буга, Шагайн наадгай, Оньсон тоглоом зэрэг боловсролын […]

дэлгэрэнгүй

Архангай музейн шинэ бренд дүр төрхийг та бүхэндээ танилцуулж байна.

Монгол улсад музейн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойд зориулан манай музей шинэ дүр төрх, бренд бүтээгдэхүүн хөгжүүлэлтээ “Ү-1975-17 хувийн дугаартай Сарлагийн шар” үзмэрт тулгуурлан бүтээсэн SAGA-г та бүхэндээ танилцуулж байна. Бренд бүтээгдэхүүний захиалга та дараах холбоосоор өгнө үү. https://www.facebook.com/

дэлгэрэнгүй

“Үзмэрийн дээжис II” цомог хэвлэгдэн үзэгчдийн хүртээл боллоо.

Монгол улсад орчин цагийн музейн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойд зориулан “Үзмэрийн дээжис-II” цувралын энэ дугаарт музейн сан хөмрөгт хадгалагдаж буй уран зураг, уран баримал, сийлбэр, зээгт наамал, хатгамал, чимэглэлийн 44 уран бүтээлчийн 99 бүтээлийг дээжлэн олон нийтийн хүртээл болголоо.

дэлгэрэнгүй

Хөшөө цайдмын дурсгал

Хашаат сумын нутагт Хархориноос зүүн хойш 40 километр Хар балгас буюу Ордубалыкаас зүүн тийш 20 гаруй километрт орших YI-YIII зууны үед цэцэглэж байсан Түрэг улсын Билгэ хаан, түүний дүү Культегины тахилгын цогцолбор хадгалагдан буй бөгөөд тэдгээр дурсгалын цогцолборыг Культегины ач хүү Йолуг Тегин бүтээжээ. Дэлхийн шинжлэх ухаанд Орхоны бичээс гэж алдаршсан бичиг түүхийн ховор нандин […]

дэлгэрэнгүй

Музейн нээлттэй өдрүүд

Соёлын сайдын “Музейн нээлттэй өдөр” зохион байгуулах тухай тушаалаар энэ сарын 1-5-ны өдрүүдэд Төрийн болон орон нутгийн өмчийн музейнүүд үндэсний түүх, соёл, өв, уламжлал, ёс заншлын сэдэвтэй тусгай үзэсгэлэн гаргана. Мөн дээрх өдрүүдэд улс даяарх музей үнэ төлбөргүй, энгийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин “Чингис хаан” үндэсний музей тусгай хөтөлбөрөөр ажиллах юм байна. Энэ хугацаанд […]

дэлгэрэнгүй

Алаг мэлхий өрөх боловсролын ажлыг зохион явууллаа

Монголчууд эрт дээр үеэс хуучин жилийн өвлийн адаг сарын сүүлчийн өдрийн буюу битүүний үдэш хүүхэд багачууд томчуулын хамтаар “Алаг мэлхий өрөх” хэмээх шагай өрөх тоглоомоор наадан ирсэн сайхан уламжлалтай билээ. Аймгийн музейгээс цагаан сарын баярыг тохиолдуулан Алаг мэлхий өрөх боловсролын ажлыг зохион явууллаа. Цэцэрлэгийн ахлах бүлгийн хүүхдүүдэд зориулж түүх, өв соёлоороо бахархах, үндэсний уламжлалт зан […]

дэлгэрэнгүй